Wednesday, April 10, 2019

НИДЕРЛАНДЫН УЛС ТӨР СУДЛААЧ АНДРЭ КРУВЭЛ

Андрэ Крувэл (André Krouwel, 1964) нь Амстердамын Их Сургуулийн улс төрийн харилцаа, холбооны чиглэлээр хичээл заадаг багш бөгөөд Kieskompas (Election Compass) байгууллагын хувьцаа эзэмшигч, үндэслэн байгуулагч болно. Крувэлийн судалгаа улс төрийн нам, сонгуулийн үйл явцыг судлахад чиглэгдсэн байдаг. Өрнөд Европ дахь улс төрийн намын шинэчлэл, өөрчлөлтийн сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Түүний уг эрдмийн зэрэг горилсон бүтээлийг (Party Transformations in European democracies) SUNY Press компанаас эрхлэн хэвлүүлсэн байдаг.
Европын ардчилсан орнууд дахь улс төрийн намын чиг үүрэг, мөн чанарын хувирал, өөрчлөлт, шинэ улс төрийн хүчин, улс төрийн энтрепренёрүүдийн талаар нийтлэл нь судлаачдын дунд ихээхэн түгсэн байдаг. Сүүлийн үеийн бүтээлүүддээ олон нийтийн санаа бодлыг цахим хэлбэрээр хэрхэн бүрдүүлэх, ерөнхийлөгчийн болон парламентын засаглалтай орнуудын сонгуулийн тогтолцоо, сонгогчдын зан үйл, улс төрийн нам, нийгмийн хөдөлгөөн зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндөж судлах болсон.
Цахим шуудангийн хаяг: andre.krouwel@vu.nl

No comments:

Post a Comment