Птаххотеп
ptāħ ħwtp |
||
Птаххотеп өөрийн эхнэр Хамерернэбтигийн хамт
|
||
|
||
Эзэн хаан :
|
Жэдкара Исэси
|
|
|
||
Шүтлэг:
|
Эртний Египетийн шүтлэг
|
|
Мэндэлсэн :
|
НТӨ XXV зуун
|
|
Нутаглуулсан газар:
|
Саккара
|
|
Авааль эхнэр:
|
Хамерернэбти
|
|
Хүүхэд :
|
Ахэтхотэпийн хүү
Птаххотеп II Чефигийн ач хүү |
|
Үйл ажиллагааны
төрөл:
|
хотын тэргүүн, эзэн хааны номын
хөмрөгийг хамгаалагч, дээд заргач, улсын багш, ариун номыг сийрүүлэн бичигч,
эзэн хааны үйл хэргийн хөтлөн явуулагч, тэргүүн бичээч, үр тариаг данслагч,
хоёр цагаан ордныг удирдагч, гэмтнийг гэсгээгч
|
|
|
||
Шинжлэх ухааны
үйл ажиллагаа
|
||
Шинжлэх ухааны
хүрээ:
|
«Птаххотэпийн
сургаал» бүтээлийг зохиогч
|
|
Птаххотеп (Мисир хэлнээ: ptāħ ħwtp — «нигүүлсэнгүй Птах») — болбоос Египет дэх эртний
хаанчлалын V династийн үед (НТӨ XXV-XXIV зуун) амьдарч асан тэргүүн түшмэл буюу чати болно. Сүүлээр түүнийг эртний
Египетийн мэргэдийн оройн чимэг хэмээн хүндлэх болжээ.
Цадиг намтар
Птаххотеп нь фараон Жэдкара
Исэсийн үед чати буюу тэргүүн түшмэлийн алдар хүлээж асан нэгэн болно. Түүний
албан ёсны гуншинг сийрүүлэн бичвэл хотын тэргүүн, эзэн хааны номын хөмрөгийг
хамгаалагч, дээд заргач, улсын багш, ариун номыг сийрүүлэн бичигч, эзэн хааны
үйл хэргийн хөтлөн явуулагч, тэргүүн бичээч, үр тариаг данслагч, хоёр цагаан
ордныг удирдагч, гэмтнийг гэсгээгч болно.
Птаххотеп нь Ахэтхотэпийн хүү
бөгөөд Унас фараоны үед засаг баригч чати байсан Птаххотэп II Чэфигийн ач хүү билээ.
Птаххотэпийг Хойд Саккара дахь
бунханд нутаглуулсан болно. Түүний шарирыг XIX зуунд францын археологич Огюст
Мариэт олжээ.
«Птаххотэпийн сургаал»
Өнөө бидний үе хүртэл хадгалагдан
ирсэн гүн ухаан, сурган хүмүүжүүлэх шинжтэй томоохон бүтээлийн нэг - «Птаххотэпийн сургаал» зохиолыг чати түшмэл Птаххотэп
бээр бичсэн байдаг. Уг зохиол цаг хугацааны хувьд Египетийн шинэ үеийн
хаанчлалд хамаарна.
«Птаххотэпийн сургаал» бүтээлийг сургуульд суралцаж буй
хүүхдүүд судалдаг байжээ.
Мэргэн Птаххотэп өөрийн хөвүүнээ
сургамжилсан шинжтэй бичигдсэн байна.
Сургаал бүтээлийг зохиогч
Птаххотэп шунаг хүсэл, мунхаг тачаалийн тухай өгүүлэхийн ялдамд үхсэний дараа
эд баялаг ач холбогдлоо алдах бөгөөд энэ насандаа хийсэн үйлдлийнхээ өр
төлөөсийг Осирис бурхны өмнө авна гэсэн санааг гаргажээ. Иймд залуу хүмүүс
авааль эхнэртээ халамж, эрдэм ухаанд хүндэл үзүүлж явбаас эцэстээ сайн төрөл
хүртэх нигуур буй гэжээ.
Эх сурвалжийн
жагсаалт
·
Grimal Nicholas. A
History of Ancient Egypt. — Blackwell Publishing, 1992. —
512 p. — ISBN 0631193960.
·
Wolfgang Kosack: Berliner Hefte zur
ägyptischen Literatur 1 - 12: Teil I. 1 - 6/ Teil II. 7 - 12 (2 Bände).
Paralleltexte in Hieroglyphen mit Einführungen und Übersetzung. Heft 7: Die
Weisheitslehre des Ptahhotep. Verlag Christoph Brunner, Basel 2015. ISBN 978-3-906206-11-0.
·
Коростовцев
М. А. Литература Древнего царства (III тыс.
до н. э.): [Литература Древнего Египта] // История всемирной
литературы: В 8 томах / АН СССР; Ин-т мировой лит. им.
А. М. Горького. — М.: Наука, 1983—1994. — На титл. л. изд.:
История всемирной литературы: в 9 т. — Т. 1. — С. 57-64.
·
Библиотека Всемирной литературы. Серия первая. Том 1.
Поэзия и проза древнего востока. с.95. Издательство "Художественная
литература". Москва. 1973 год.
МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: ЭТҮГЭН
ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН
АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР