Вилхэлм Эдуардо Робэрто Михельс
|
|
Мэндэлсэн он:
|
1876 оны нэгдүгээр сарын 9
|
Мэндэлсэн
газар:
|
·
Германы эзэнт улс, Пруссийн
вант улс, Рейн муж, Кёльн хот
|
Бие барсан он:
|
1936 оны тавдугаар сарын 2 (60
насандаа)
|
Бие барсан
газар:
|
·
Италийн эзэнт улс, Ром хот
|
Харьяалал:
|
·
Герман улс
·
Италийн вант улс
|
Шинжлэх
ухааны хүрээ:
|
Социологи
|
Ажлын газар:
|
·
Базэлийн их сургууль
·
Марбургийн их сургууль
|
·
Мюнхены их сургууль
|
Вилхэлм Робэрто Эдуардо Михельс (Герман хэлнээ: Robert
Michels; 1876
оны нэгдүгээр сарын 9, Кёльн хот — 1936 оны тавдугаар сарын 3, Ром хот) — болбоос Германы нэр цолгорсон
социологич, Вэрнэр Зомбарт, Гаэтано Моска, Макс Вебер нарын шавь нэгэн болно.
Их Британи, Франц, Италид
боловсрол эзэмшсэн. 1907 оноос Итали, Швейцарьт багшлах болсон. Дэлхийн
нэгдүгээр дайны өмнөхөн социалистууд болон синдикалистуудтай харилцаагаа тасалж
хэт барууны байр сууринд шилжсэн. Италийн фашист үзэл санааг дэмжиж, бие
барахаасаа арав гаруй жилийн өмнө Италийн иргэний харьяалалтай болсон.
Элитийн онолыг боловсруулахад
үлэмжхэн хувь нэмэр оруулсан. Нийгмийн харилцааны гүнд сөрөг элит түүхийн үе
бүхэнд бүрэлдэх бөгөөд энэ нь тэдний нийгэм, улс төрийн байр суурьтай холбоотой
бус, харин улс төрийн элитийн тухай үеийн эрх ашиг, улс төрийн нөхцөл байдалтай
холбоотой гэсэн санааг гаргажээ. Нийгмийн нөөцийг үр дүнтэй дайчлах үзэл санаа,
онол В. Парэто, Р. Михельс нарын бүтээлүүдэд тусгалаа олсон байдаг.
Гол бүтээл нь 1911 онд бичсэн «Орчин үеийн ардчиллын нөхцөл дэх
улс төрийн намуудын социологи» бөгөөд Ленин уг зохиолыг хурцаар шүүмжилсэн байдаг. Уг
бүтээлдээ Михельс олон түмний улс төрийн шууд ноёрхол ямар ч нийгмийн үед
боломжгүй бөгөөд энэ нөхцөлд аливаа дэглэм сонгогдсон цөөнх буюу олигархийн
гарт шилжинэ гэх олигархийн төмөр хуулийг гаргасан байдаг.
Эх сурвалж
·
Mitzman A. Sociology and estrangement: three
sociologists of Imperial Germany. New York: Knopf, 1973
·
Michels R. Political Parties. A Sociological Study of
the Oligarchical Tendencies of Modern Democracy. N.Y.: Hearst’s Intern. Library
Co., 1915.
·
Михельс Р. Демократическая аристократия и
аристократическая демократия // Социс, 2000, № 1. С. 107-116.
МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
No comments:
Post a Comment