Пиэро Игнаци (1951 оны хоёрдугаар сарын
15, Фэинцо суурин) – нь Италийн нэр нэндсэн эрдэмтэн, улс төр судлаач,
харьцуулсан улс төрийн судлалын салбар дахь томоохон мэргэжилтэн бөгөөд өдгөө
65 настай нэгэн болно.
1951 онд Италийн Фэинцо сууринд мэндэлсэн. 1974
онд Болоны Их Сургуулийг улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр онц дүнтэй
дүүргэсэн. 1976-1978 онуудад Флорэнц дахь Европын Их Сургуульд, 1978-1979 онд
Массачусэтсийн Технологийн Дээд Сургуульд тус тус эрдмийн зэрэг горилсон. Суралцах
хугацаандаа 1976, 1977 онд Жон Хопкинс Их Сургуулийн дэргэдэх Болоны Төвийн,
1976-1978 онуудад Флорэнц дахь Европын Их Сургуулийн, 1978, 1979 онд АНУ-ын
Фулбрайт-Хэйс Сангийн, 1982 онд Үндэсний Судалгааны Зөвлөлийн болон Францын Улс
Төрийн Шинжлэх Ухааны Улсын Сангийн, 1986 онд Шинжлэх Ухааны Судалгааны Улсын
Төвийн нэрэмжит тэтгэлэгүүд хүртэж байсан.
1984 онд Болоны Их Сургуулийн Харьцуулсан Улс Төр
Судлалын Тэнхимд туслах ажилтнаар ажил, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн Игнаци 1991-1994,
1996-1998 онуудад туслах профессор, 1994-1996 онд дадлагжигч багш, 1998-2000
онд Калабри Их Сургуульд Улс Төр Судлалын Тэнхимийн доцент, 2000 оноос Болоны
Их Сургуульд профессороор тус тус томилогдон багшилсан болон багшилж байна. Мөн
2000-2003 онд Болоны Их Сургуулийн олон улсын магистрын хөтөлбөрийн ерөнхий
зохицуулагч, 2003 оноос магистрийн хөтөлбөрийн даргаар ажиллаж байна.
Энэ бүхнээс гадна, 1996 онд Техасын Их Сургуульд,
2002, 2003 онд Монреалийн Их Сургуульд, 1996, 2005, 2007 онд Денверийн Их Сургуульд,
1999 онд Лиллийн Их Сургуулийн Улс Төрийн Шинжлэх Ухааны Хүрээлэнд, 1998-2005
онд Парижийн Их Сургуульд, 2007 онд Оксфордын Их Сургуулийн дэргэдэх Наффильд
Коллежид тус тус зочин профессороор ажилласан болно.
No comments:
Post a Comment